УУХҮ-ИЙН САЙД Г.ЁНДОН ‘‘ГҮНИЙ УУРХАЙН БЛОКЛОН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ, АРГА ТУРШЛАГА’’ СИМПОЗИУМЫГ НЭЭЖ ҮГ ХЭЛНЭ


‘‘Гүний уурхайн блоклон олборлох технологи, арга туршлага’’ сэдэвт олон улсын цахим симпозиум энэ сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Тус симпозиумыг Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их сургууль /ШУТИС/- иас зохион байгуулж байгаа бөгөөд нээлтэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, ШУТИС-ийн ректор, доктор профессор Б.Очирбат, Рио Тинтогийн Зэсийн группийн захирал Б.Болд нар үг хэлнэ.

Өдгөө дэлхийд 20 хүрэхгүй гүний уурхайд блоклон нураах технологи ашиглаж байгаа бөгөөд тэдний төлөөлөл болохЧили улс дахь Коделкогийн Эл Тэниентэ зэсийн уурхай, АНУ-ын Колорадо муж дахь Фрийпорт компанийн Хендерсон молибдены уурхай, Өмнөд Африк дахь Петро Даймондс компанийн /өмнө нь Дэ Бийрс Даймондс Майнз эзэмшиж байсан/ очир-эрдэнийн Калинан уурхайн мэргэжилтнүүдтус симпозиумдилтгэл тавьж, өөрсдийн туршлагаа хуваалцана.

Мөн ШУТИС-ийн эрдэмтэн судлаач нар илтгэл тавихаас гадна Рио Тинто болон Оюу толгой компанийн төлөөлөл Оюу толгойн гүний уурхайн блоклон олборлох технологийн талаар танилцуулга хийгдэх юм.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО

" frameborder="0" allowfullscreen>

ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 773
Өчигдөр 3858
Нийт 8059329