УУХҮ-ИЙН САЙД Г.ЁНДОН МОНГОЛ-ГЕРМАНЫ ХАМТАРСАН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН УДИРДЛАГА, БАГШ НАРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ


Энэ сарын 15-ны өдөр болсон тус цахим уулзалтын эхэнд Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн захирал Б.Батцэнгэл сургуулийн үйл ажиллагаа, сургалтын талаар товч мэдээлээд сургуулийн оюутнуудыг улсын томоохон үйлдвэр компаниудад дадлагажуулах, нарийн мэргэжилтэн бэлтгэхэд шаардлагатай лаборатори байгуулж үйл ажиллагааг өргөжүүлэх, салбарын бодлогын баримт бичиг боловсруулах, судалгаа шинжилгээний ажилд эрдэмтэн, профессоруудын төлөөллийг оролцуулж санал бодлыг нь сонсож, хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас хүслээ.

УУХҮ-ийн сайд Г.Ёндон уул уурхайн салбар олборлолтоос боловсруулалтын шатанд шилжих шаардлагатай байгааг дурдаад яамны зүгээс газрын тос, зэсийн баяжмал боловсруулах, гангийн үйлдвэр, нүүрс баяжуулах үйлдвэр гэсэн 4 чиглэлээр боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэхээр зорин ажиллаж байна. Иймд эдгээр үйлдвэрүүдэд шаардлагатай нарийн мэргэжлийн инженер, техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэх,  дадлагажуулахад бодлогоор дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

 

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ




ВИДЕО

" frameborder="0" allowfullscreen>

ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 2320
Өчигдөр 8313
Нийт 7185720