ЭМГЭНЭЛ


 

ДҮҮГИЙН АДЬЯА

(1954-2021)

 

Эрдэнэт үйлдвэрийн ахмад ажилтан, Монгол Улсын Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан, зөвлөх инженер Д.Адьяа хүнд өвчний улмаас 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр таалал төгсөж, уул уурхайн салбарт хүнд гарз учирлаа.

Д.Адьяа 1954 онд Өмнөговь аймгийн Хүрмэн суманд төрж, 1972 онд аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль, 1978 онд ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг уулын ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн.

Д.Адьяа нь Эрдэнэт үйлдвэрээс ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1978-1979 онд Эрдэнэт үйлдвэрийн Сургалтын төвд багш, 1979-1980 онд Ерөнхий захиргаанд диспетчер, 1980-1982 онд Хүдрийн ил уурхайд уулын мастер, 1982-1986 онд Хөдөлмөр хамгааллын хэлтэст инженер, ахлах инженер, 1986-1993 онд Үйлдвэр техникийн хэлтсийн ахлах инженер, орлогч дарга, дарга, 1993-1997 онд ОХУ-ын Санкт-Петербург хот дахь Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөгч, 1997-2000 онд "Эрдсам" компанийн захирал, 2000-2002 онд Монголросцветмет нэгдлийн Ерөнхий захирлын Хөгжил, хэтийн төлөв хариуцсан орлогч, 2002-2007 онд “Уулс Заамар” ХХК-ийн захирал, 2007-2010 онд Эрдэнэт үйлдвэрийн Засвар, механикийн заводын дарга, 2010-2013 онд “Уулс импекс” ХХК-ийн захирал, 2013-2015 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Техникийн хэлтсийн дарга, 2015 оноос “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын Зөвлөхөөр ажиллаж байсан.

Д.Адьяа нь Монгол улсын уул уурхайн салбар, Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг хөгжүүлэх үйлсэд өөрийн авьяас чадвар, эрдэм боловсрол, мэдлэг оюун, зүрх сэтгэлээ бүрэн зориулж ажилласан бөгөөд сүүлийн жилүүдэд Эрдэнэт үйлдвэрийг урт хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулах ажлыг биечлэн удирдаж, тус үйлдвэрийн цаашдын хөгжлийн бодлогыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэж, жинтэй хувь нэмэр оруулсан, хамт олныхоо дунд өндөр нэр хүндтэй, өндөр мэдлэг чадвартай, уул уурхайн салбарын шилдэг инженер, чадварлаг удирдагч байсан юм.

Д.Адьяагийн Монгол Улсын уул уурхайн салбарт оруулсан хувь нэмрийг төр, засаг өндрөөр үнэлж, 2000 онд “Тэргүүний уурхайчин” цол тэмдэг, 2001 онд ОХУ-ын “Хүндэт уурхайчин” цол тэмдэг, 2013 онд Алтан гадас одон, 2020 онд “Монгол Улсын Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан” цолоор тус тус шагнажээ.

Монгол Улсын Аж үйлдвэрийн Гавьяат ажилтанД.Адьяагийн уул уурхайн салбарт оруулсан үнэлж баршгүй хувь нэмэр, түүний хүнлэг энэрэнгүй, нөхөрсөг, зарчимч, дайчин, шулуун шударга зан чанар, гэгээн дүр нь бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 

 

УУЛ УУРХАЙ ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ




ВИДЕО

" frameborder="0" allowfullscreen>

ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 2624
Өчигдөр 8313
Нийт 7186024