УУЛ УУРХАЙ ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАБЭА-Н САРЫН АЯН


Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй /ХАБЭА/-н дэлхийн өдрийг угтан манай улс жил бүрийн 4-р сард “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян” зарлан ХАБЭА-н хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон арга хэмжээг зохион байгуулдаг. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын түвшинд “Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл зохион байгуулахаар ажиллаж байна. Сарын аяны хүрээнд танай байгууллага нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн, ХАБЭА-н хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган нийт ажиллагсдынхаа эрүүл аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдсэн тодорхой ажлуудыг тайлан, шинээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, санаачлан хийсэн ажлын талаарх тайлан мэдээллийг тус яаманд 2021 оны 05 дугаар сарын 15-ны дотор ирүүлэн хамтран ажиллана уу. Холбогдох тодруулгыг УУХҮЯ-ны ХАБЭА-н салбар хорооны нарийн бичгийн дарга Б.Отгонбаяр /260631, 88043636/ холбогдон авна уу.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ




ВИДЕО

" frameborder="0" allowfullscreen>

ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 2835
Өчигдөр 8313
Нийт 7186235