Бүтэц зохион байгуулалт


Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны бүтцийн өөрчлөлт - Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоол

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын үйл ажиллагааны стратеги нь:

Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлд:

Эрдэс баялгийн салбарын бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, геологийн судалгаа, ашигт малтмалын хайгуулын ажлыг эрчимжүүлэх замаар геологийн салбарыг түрүүлэн хөгжүүлсний үр дүнд эх орны эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулах;

Үйл ажиллагааны гол зорилт нь:

Эрдэс баялгийн салбарын  хууль тогтоомж, бодлого, дунд, урт хугацааны стратеги, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангахад оршино.

Геологийн судалгаа, эрдэс баялгийн эрэл хайгуулын ажлыг өргөтгөх талаар тусгасанд үндэслэн ил тод, нээлттэйгээр хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцэх, харилцан бие биенээ хүндэтгэх зарчимд тулгуурлаж, үйл ажиллагаандаа Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого,Төрөөс Цөмийн энергийн талаар баримтлах бодлого, Газрын хэвлийн тухай, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Цөмийн энергийн тухай,Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль болон Шинжлэх ухаан, технологийн салбарын хууль, бусад хууль тогтоомж, дүрэм журмыг удирдлага болгоно.

 

Монгол Улсын“Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын чиглэлд тусгасан Геологийн салбарын хүрээнд:

Эх орны эрдэс баялгийн санг тасралтгүй арвижуулахзорилтын хүрээнд:

-Монгол Улсын тэргүүлэх салбар болох уул уурхайн үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг хангах зорилгоор геологийнсалбарыг түрүүлэн хөгжүүлэх бодлого баримтлах;

-“Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д тулгуурланМонгол Улсын нутаг дэвсгэрийн геологийн тогтоцын онцлог, ашигт малтмалын тархалт, түүний зүй тогтол, ой, усны нөөцийн байршил, хөдөө аж  ахуйн үйлдвэрлэлийн төвлөрөл, тархалтыг харгалзан эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэх геологийн эрэл, хайгуулын ажлыг төрөөс зөвшөөрсөн газар нутагт гүйцэтгэх, энэ чиглэлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан оруулах;

- геологийн зураглал, эрэл, хайгуулын ажлыг эрдэс баялгийн хэтийн төлөв бүхий хүдрийн бүс, сав  газар, улсын хил орчмын нутаг дэвсгэрийн хэмжээнддэд бүтцийн бүтээн байгуулалтын төлөвлөлттэй уялдуулантөлөвлөж, гүйцэтгэх бөгөөд түүний хэмжээг жил бүр тогтмол өсгөн нэмэгдүүлэх;

-орчин үеийн шинэ техник, технологийн түүхий эдийнгеологийн судалгааг төрөөс бодлогоор дэмжих.

Геологийн судалгаа, хайгуулын ажлыг эрчимжүүлэх зорилтын хүрээнд:

-Монгол Улсын нутаг дэвсгэрийн геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг тогтоох зорилго бүхий геологийн судалгаа, зураглал, эрлийн ажлыгулсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх, энэ төрлийн ажлыг хувийн хөрөнгөөр гүйцэтгэхийг бодлогоор дэмжих;

-геологийн зураглал, ерөнхий эрэл, агаарын геофизикийн ажлын хэмжээ болон түүнд зарцуулах улсын төсвийг жил бүр тогтвортой өсгөх замааргеологийн судалгааны хамрах хүрээг өргөтгөнчанарыг сайжруулах;

-улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын хүрээнд геофизик, геохими, уул-өрөмдлөгийн ажлыг цогцоор нь гүйцэтгэж,чанарыг сайжруулахбахэтийн төлөв бүхий хүдрийн дүүрэг, илрэл бүхий талбайд нарийвчилсан судалгааг гүйцэтгэх;

-Монгол Улсын геоэкологийн нэгдсэн санг бүрдүүлэхийн тулдтодорхой хот, аймаг болон сумдын хэмжээнд геоэкологийн төрөлжсөн судалгааг гүйцэтгэх;

-геологийн судалгааг мэргэшсэн инженер, техникийн ажилтнаас бүрдсэн багийн мэдлэг, туршлагад түшиглэж, нутаг дэвсгэрийн геологийн тогтоцын онцлогт тохирсон оновчтой арга, аргачлал, дэвшилтэт техник, технологиор гүйцэтгүүлж, геологийн судалгаа, эрэл, хайгуулын ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх;

- Үндэсний геомэдээллийн нэгдсэн санг цахим мэдээллийн технологийн системд шилжүүлэх;

-Монгол Улсад гүйцэтгэж байгаа төрөл бүрийн геологийн судалгаа /байгалийн рашаан, гидрогеологийн судалгаа, байгалийн хий, газрын тос, цацраг идэвхт ашигт малтмал, инженер геологи гэх мэт/-ны мэдээлэл, нөөц, үр дүнгийн тайланг үндэсний геомэдээллийн нэгдсэн санд хамруулж улсын бүртгэлд авах;

-Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн хөдөлгөөнийг жил бүр хийж, түүний бүртгэл, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох;

-геологи, эрдэс баялгийн судалгааны ажлын тайлан, үр дүнг олон улсын жишиг, стандартад нийцсэн аргачлал, нөөцийн ангиллын дагуу нэгтгэн боловсруулж, үндэсний геомэдээллийн нэгдсэн санг баяжуулах;

- геологи, хайгуулын ажлын тайлан, анхдагч баримт материал болон дээж, чулуулгийн сорьц хадгалах, архивлах шинэчилсэн заавар, стандартын дагуубий болгох;

-гадаад орнуудтай геологийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарсан, үр ашигтай судалгааны төсөлд хувийн хэвшлийн оролцоог дэмжих;

-ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг олон улсын жишигт нийцүүлэн кадастрын нэгж талбарын зарчимд шилжүүлэх бодлого баримтлан ажиллана.

 

Уул уурхайн бодлогын газрын үйл ажиллагааны стратеги нь

1.Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Уул уурхайн бодлогын газрын үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын үйл ажиллагааныМонгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Засгийн газрын тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны ил тод, шуурхай байдлыг хангаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд оршино.

2.Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Уул уурхайн бодлогын газар нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

- Уул уурхайн салбарын бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, бүх төрлийн ашигт малтмалын олборлолт, баяжуулалт, борлуулалт, экспортын асуудлыг бодлогын удирдамжаар хангах замаар улс орны эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх;

- Салбарын эдийн засгийн үр ашиг, санхүүгийн чадавхийг сайжруулах, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, олон улсын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хамтын ажиллагааг өргөжүүлэх;

- Салбарын удирдлага болон тогтолцоог боловсронгуй болгох, тус салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх замаар салбарын өрсөлдөх чадавхийг дээшлүүлэх;

- Уул уурхайн салбарт техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх, байгаль орчинд халгүй дэвшилтэд технологийг нэвтрүүлэх зэрэгт бодлогын удирдамжаар хангаж ажиллах;

- Иргэний нийгмийн оролцоонд суурилсан ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага” болон “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх санаачлага”, тэдгээрийн зарчмууд болон стандартыг боловсруулах;

- Салбарын ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд анхаарч ажиллах;

3.Үйл ажиллагааны эрхэм зорилго

Уул уурхайн бодлогын газрын эрхэм зорилго нь ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх замаар экспортыг нэмэгдүүлэн баялгийн сан хөмрөгийг арвижуулж, үндэсний хүнд үйлдвэрлэлийг дэмжиж ажиллах бүтцийг бий болгоход оршино.

4. Үйл ажиллагааны стратегийн зорилт

Уул уурхайн бодлогын газар нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ. Үүнд:

-Уул уурхайн салбарын хууль тогтоомж, бодлого, дунд, урт хугацааны стратеги, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

5.  Үйл ажиллагааны гол зорилт

Уул уурхайн бодлогын газрын үйл ажиллагааны стратегийн зорилтийн хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

-Уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хууль тогтоомж, бодлого, урт, дунд хугацааны хөтөлбөрболовсруулах, бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах;

- Ашигт малтмалын ордуудыг олборлох, баяжуулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зохицуулах, байнгын ашиглалтад хүлээн авах ажлыг зохион байгуулах;

- Уул уурхайн бүтээгдэхүүний худалдаа, экспортын талаарбодлого боловсруулах,  бодлогын удирдамжаар хангаж зохицуулах;

6. Үйл ажиллагааны зорилт

-Уул уурхайн бодлогын газрын үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тодорхойлж, төрийн захиргааны албан хаагчдын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод тусгаж хэрэгжүүлнэ.

7. Уул уурхайн бодлогын газрын үндсэн үүрэг, чиг үүрэг:

Уул уурхайн бодлогын газар нь яамны үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилт, үйл ажиллагааны 2.5.2 дахь гол зорилтын хүрээнд ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх,стратегийн ач холбогдол бүхий ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах,уурхай болон  үйлдвэрийг байнгын ашиглалтад хүлээн авах, уул уурхайн ашиглалт, цацраг идэвхт ашигт малтмал, газрын ховор элемент, нүүрсний олборлолт, баяжуулалт, салбарын техник технологи, дэд бүтцийн төлөвлөлт,  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хүний нөөц, байгаль орчин,  уул уурхайн бүтээгдэхүүний экспортын бодлого, хууль тогтоомж, урт, дунд хугацааны стратеги боловсруулах, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Уул уурхайн бодлогын газрын үйл ажиллагаа нь уул уурхайн салбарын хууль тогтоомж,  бодлого боловсруулах замаар энэ салбарын бодлогыг үндэсний аюулгүй байдал, иргэдийн хүсэн хүлээж байгаа хүсэл сонирхолд нийцүүлэхэд чиглэгдэнэ.

Уул уурхайн бодлогын газраас үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (танхим) байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар болон холбогдох аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага байна.

Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Цөмийн энергийн комисс, холбогдох бусад яам, агентлаг, хандивлагч гадаад орон, олон улсын байгууллага, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, иргэд байна.

Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Хүнд үйлдвэрийн бодлогын газрын үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны ил тод, шуурхай байдлыг хангаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Хүнд үйлдвэрийн бодлогын газар нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

           ·         Хүнд үйлдвэрийн салбарын бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, тэргүүний технологи, инновацийг нэвтрүүлэх, нутагшуулах, шинэчлэх, замаар хүнд үйлдвэрийг хөгжүүлэх;

Үйл ажиллагааны эрхэм зорилго

Хүнд үйлдвэрийн бодлогын газрын эрхэм зорилго нь хариуцлагатай хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар эдийн засгийн тэнцвэртэй олон тулгуурт бүтцийг бий болгоход оршино.

Үйл ажиллагааны стратегийн зорилт

Хүнд үйлдвэрийн бодлогын газар нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ. Үүнд:

·         Хүнд үйлдвэрийн салбарын хууль тогтоомж, бодлого,дунд, урт хугацааны стратеги, хөтөлбөрийн хувилбар, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах.

Үйл ажиллагааны гол зорилт

Хүнд үйлдвэрийн бодлогын газрын үйл ажиллагааны стратегийн зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

·         Хүнд үйлдвэрийн талаарх хууль тогтоомж, бодлого, дунд, урт хугацааны стратеги, хөтөлбөрийн хувилбар, төсөл боловсруулах, бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах;

·         Хүнд үйлдвэрийн салбарт хар ба өнгөт төмөрлөгийн болон машин байгууламж, металл хийцийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний сүлжээг бий болгох бодлогын удирдамжаар хангах;

·         Газрын тос, уламжлалт бус газрын тос боловсруулах үйлдвэр, нүүрсийг хагас, гүн боловсруулах үйлдвэр, химийн үйлдвэр байгуулах, бүтээгдэхүүнийг дотоод, гадаад зах зээлд борлуулах бодлогын удирдамжаар хангах.

Түлшний бодлогын газрын үйл ажиллагааны стратеги

Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Түлшний бодлогын газрын үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны ил тод, шуурхай байдлыг хангаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Түлшний бодлогын газар нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

-түлш, газрын тосны салбарын бодлого, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, газрын тос болон уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын ажлыг эрчимжүүлэх, олборлолт, борлуулалтыг нэмэгдүүлэх, түлшний салбарын судалгаа, төлөвлөлт хийх, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, био, эко, альтернатив түлшний үйлдвэрлэл, түлшний чанар, стандартыг сайжруулж, агаарын бохирдлыг бууруулах;

Үйл ажиллагааны эрхэм зорилго

Түлшний бодлогын газрын эрхэм зорилго нь түлш, газрын тосны салбарын хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүдийг боловсруулах, хэрэгжилтийг хангуулж, салбарын ажлын үр дүн, үр ашгийг дээшлүүлэхэд оршино.

Үйл ажиллагааны стратегийн зорилт

Түлшний бодлогын газар нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ. Үүнд:

-түлш, газрын тосны салбарын хууль тогтоомж, бодлого, дунд, урт хугацааны стратеги, хөтөлбөрийн хувилбар, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

Үйл ажиллагааны гол зорилт

Түлшний бодлогын газрын үйл ажиллагааны стратегийн зорилтийн хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

-түлш, газрын тосны салбарын хууль тогтоомж, бодлого, дунд, урт хугацааны стратеги, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

-газрын тосны болон уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа, газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдалыг хангах бодлогыг боловсруулж, түлшний салбарын судалгаа, төлөвлөлтийг хийх, бодлогын удирдамжаар хангах;

-био болон эко, алтернатив түлшний үйлдвэрлэл, түлшний чанар стандарт, агаарын бохирдлыг боловсруулж, түлшний салбарын судалгаа, бодлогын удирдамжаар хангах;

Үйл ажиллагааны зорилт

Түлшний бодлогын газрын үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, төрийн захиргааны албан хаагчдын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод тусгаж хэрэгжүүлнэ.

Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын үйл ажиллагааны стратеги

Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

 Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны ил тод, шуурхай байдлыг хангаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

 Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

- геологийн салбарыг хөгжүүлэх, эрдэс баялгийн сан хөмрөгийг нэмэгдүүлэх;

- уул уурхайн олборлох, баяжуулах, боловсруулах үйлдвэрийг байгуулах замаар  нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх;

- салбарын эдийн засгийн үр ашиг, санхүүгийн чадавхийг сайжруулах, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, олон улсын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хамтын ажиллагааг өргөжүүлэх;

- салбарын удирдлага болон тогтолцоог боловсронгуй болгох, тус салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх замаар салбарын өрсөлдөх чадавхийг дээшлүүлэх;

- уул уурхайн салбарт техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийж, байгаль орчинд халгүй дэвшилтэд технологийг нэвтрүүлэх;

Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (танхим) байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар болон холбогдох аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хууль зүйн яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам, холбогдох бусад яам, агентлаг, хандивлагч гадаад орон, олон улсын байгууллага, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, иргэд байна.

 

Төрийн захиргааны удирдлагын газрын үйл ажиллагааны стратеги:

Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Газрын үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь яамны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, Сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.

Yйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Төрийн захиргааны удирдлагын газар нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

- Яамны өөрчлөлт, хөгжлийн стратегитэй уялдсан хүний нөөцийн удирдлагын арга барилыг хэрэглэх, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, тэднийг сургах, хөгжүүлэх, ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх замаар төрийн албыг чадварлаг, мэргэшсэн алба болгон хөгжүүлж, төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах;

- Яамны тэргүүлэх чиглэл, эрхэм зорилго, үйл ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн эрх зүйн үндэслэлтэй шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэх, үйл ажиллагааг үр нөлөөтэй явуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх;

- Геологи, уул уурхай,хүнд үйлдвэр,газрын тосны салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын гэрээний талаар гадаад орон, олон улсын эрх зүй, туршлагыг судлах;

- Яамны санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалт, сайдын төсвийн багцыг төлөвлөх, зохицуулах, тайлагнах үйл ажиллагааг зохион байгуулж, үйлчилгээ үзүүлэх

Үйл ажиллагааны эрхэм зорилго

Төрийн захиргааны удирдлагын газрын эрхэм зорилго нь төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангаж,  мэдээ, мэдээлэл, цаг үеэ олсон зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр Сайд,Дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргыг  хангах замаар яамны хэвийн үйл ажиллагааг хангаж,  чадварлаг,мэргэшсэн төрийн захиргааны албыг бүрдүүлэхэд оршино.

Yйл ажиллагааны стратегийн зорилт

Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, эрх зүйн зөвлөгөө өгөх, салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлогыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх;

Yйл ажиллагааны гол зорилт

Төрийн захиргааны удирдлагын газрын стратегийн зорилтын хүрээнд түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурьдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

- төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн бодлого, аппаратын дотоод ажил, бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөө, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг нэгтгэн тайлагнах;

- хууль тогтоомж, дүрэм журам, гэрээ хэлэлцээрийн төсөл боловсруулахад мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөх, Сайд, Төрийн нарийн бичгийн  даргын шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хянах, шаардлагатaй тохиолдолд яамыг шүүх, арбитрт төлөөлөх, салбарын хэмжээнд авилгын эсрэг үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх;

- салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын гэрээний талаар гадаад орон, олон улсын эрх зүй, туршлагыг судлах, санал гаргах, дэмжлэг үзүүлэх;

- салбарын санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлого боловсруулах,  бодлогын удирдамжаар хангах, сайдын төсвийн багцыг төлөвлөх, зохицуулах, тайлагнах үйл ажиллагааг зохион байгуулж, үйлчилгээ үзүүлэх;

Yйл ажиллагааны зорилт

Төрийн захиргааны удирдлагын газрын гол зорилтын хүрээнд түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурьдсан үйл ажиллагааны зорилтыг хэрэгжүүлнэ:

- Үйл ажиллагааны 1 дүгээр гол зорилтын хүрээнд:

1.Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, дэмжлэг үзүүлэх;

2.Хүний нөөцийн удирдлагаар хангах;

3.Яамны нийтлэг үйлчилгээ болон өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах.

4.салбарын хэмжээнд авилгын эсрэг үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх;

- Үйл ажиллагааны 2 дугаар зорилтын хүрээнд:

1.хууль тогтоомж, дүрэм журам, гэрээ хэлэлцээрийн төсөл боловсруулахад мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөх,

2.Сайд, Төрийн нарийн бичгийн  даргын шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хянах,

3.шаардлагатай тохиолдолд яамыг шүүх, арбитрт төлөөлөх, салбарын хэмжээнд авилгын эсрэг үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх;

- Үйл ажиллагааны 3 дугаар зорилтын хүрээнд:

1.Уул уурхайн салбарт гадаадын улс орон, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагхөгжүүлэх чиглэлээр санал боловсруулах, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;

2.Монгол Улс болон гадаад улс орнуудын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд шаардлагатай мэдээлэл материал бэлтгэх, зохион байгуулах;

3.Яамны удирдлагын гадаад улс орны төлөөлөгч, байгууллагатай хийх уулзалт, хурал, ёслолын арга хэмжээ, гадаад томилолтыг  зохион байгуулах;

4.Салбарын гадаад харилцааны чиглэлээр гадаадын улс орнууд, олон улсын байгууллагатай хийх гэрээ, хэлэлцээр, бодлогын бичиг баримтыг нэгтгэн боловсруулж, Сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргыг шаардлагатай мэдээллээр хангах;

5.Төр,засгийн тэргүүн болон яамны удирдлагын гадаад улс оронд хийх айлчлалын бэлтгэлийг хангах, зохион байгуулахад оролцох;

6.Салбарын хэмжээнд хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын түншлэлийг бий болгох, бодлогын баримт бичиг боловсруулахад оролцох;

- Үйл ажиллагааны 4 дүгээр зорилтын хүрээнд:

1.салбарын санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлого боловсруулах,  бодлогын удирдамжаар хангах,

2.сайдын төсвийн багцыг төлөвлөх, зохицуулах, тайлагнах үйл ажиллагааг зохион байгуулж, үйлчилгээ үзүүлэх;

-Газрын үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тодорхойлж, тус газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн чиг үүрэг, төрийн албан хаагчдын ажлын байр \албан тушаал\-ны тодорхойлолтод тусгаж хэрэгжүүлнэ.

 

Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилго, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтэд дотоодын хяналт-шинжилгээ хийх, төсвийн санхүүжилт, хөтөлбөр, төсөл арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудит хийх, үйл ажиллагааны ил тод байдалд хяналт тавьж, шийдвэр гаргах түвшинд мэргэжлийн зөвлөмж, мэдээллээр хангахад оршино.

Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны тэргүүлэх чиглэл, эрхэм зорилго, үйл ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын түвшинг хангасан баримт бичиг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх;

- Яамны хөгжлийн стратегитай уялдсан хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын шинэлэг менежментийг нэвтрүүлэх, хүний нөөцийн удирдлагын арга барилыг хэрэглэх замаар мэргэшсэн чадварлаг баг бүрдүүлэх, төрийн албан хаагчийн манлайллыг хангах;

- Яамны удирдлагыг бодит,чанартай, үр ашиг бүхий хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын үйлчилгээгээр хангах;

- Уул уурхай, хүнд үйлдвэрийнсайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн ерөнхий менежер, яамны нэгжийн менежерүүдийн ажлын гүйцэтгэл, үр дүнд хяналт-шинжилгээ үнэлгээ хийж, зөвлөмжөгөх замаар хэрэгжилтийг хангуулах;

Үйл ажиллагааны эрхэм зорилго

            Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн дотоодын хяналт шалгалт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх, дүгнэлт зөвлөмж гаргаж хэрэглэгчдийг мэдээллээр хангахад оршино.

Үйл ажиллагааны стратегийн зорилт

            Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар нь эрхэм зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааны стратегийн дор дурдсан зорилтыг хэрэгжүүлнэ:

Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын хууль тогтоомж, бодлого төлөвлөлт, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, төсвийн санхүүжилт, хөтөлбөр, төсөл арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудит хийх, тэдгээрт үнэлэлт дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах.

Үйл ажиллагааны гол зорилт

            Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар нь үйл ажиллагааны стратегийн зорилтын хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны дор дурдсан гол зорилтуудыг хэрэгжүүлнэ: Үүнд:

- Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлаар тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийж зөвлөмж өгөх замаар хэрэгжилтийг хангуулах;

- Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын бодлогын баримт бичиг, төсөлхөтөлбөр, хууль тогтоомжийн хэрэгжилт, иргэд байгууллагын мэдээлэл, өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд хяналт-шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, яамны мэдээллийн технологийн хэвийн үйл ажиллагааг хангах;

- Яам, агентлаг, сайдын эрхлэх асуудлын хүрээний төрийн болон төрийн өмчит байгууллагуудын үйл ажиллагааны тайланд хяналт-шинжилгээ, үнэлгээхийх, төсвийн хөрөнгө, орлого зарлага, төсөл, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад дотоод аудит хийх, эдгээрт дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах;

- Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт улсын төсөв, гадаадын зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжигдэж буй төсөл, хамтын  ажиллагааны гэрээ, хэлэлцээр, хөрөнгө оруулалтынхэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, эдгээрт дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах;

 

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ



Өнөөдөр 105
Өчигдөр 2612
Нийт 355499