МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД ДОЛГОРСҮРЭНГИЙН СУМЪЯАБАЗАР
1974 онд Улаанбаатар хотын II дугаар төрөх газарт төрсөн. Ам бүл дөрөв. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Монгол Улсын Их Хурлын гишүүнээр хоёр удаа Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон.
Боловсрол:
1991 онд Нийслэлийн 77-р дунд сургууль
2005 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Компьютер техник менежментийн сургууль, Бизнесийн удирдлагын бакалавр
Ажилласан байдал:
2003-2006 онд “ЭйБиСи Девелопмент” ХХК-ий Ерөнхий захирал
2006-2013 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
2008-2012 НИТХ-ын төлөөлөгч
2013-2016 Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Японы Парламентын бүлгийн дарга
Сонгуульт ажил:
2008-2012 Сонгинохайрхан дүүргийн МАН-ын 45 дугаар үүрийн дарга
2008 оноос МАН-ын бага хурлын гишүүн
2012 оноос Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дарга
2013 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, нийслэл хариуцсан нарийн бичгийн дарга
2014 оноос Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны Ерөнхийлөгч
2016 оноос Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн дарга
2017 оноос МҮХАҮТ-ын дэргэдэх Монгол Японы бизнесийн зөвлөлийн Ерөнхийлөгч
Гавьяа шагнал:
1996 онд Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан
2006 онд Монгол улсын аварга цол
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
2014 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ДЭД САЙД ДЭЛЭГИЙН ЗАГДЖАВ
Боловсрол:
1981 онд Ховд аймгийн Ховд хотын 1 дүгээр сургууль
1985 онд Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны Цэргийн Дээд Сургууль, Хуульч
1999 онд Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институт Бизнесийн удирдлагын менежер
2000 онд Төрийн удирдлагын академи-Удирдахуйн ухааны магистр
2002 онд ОХУ-ын Новосибирск хотын Эдийн засгийн удирдлагын академи Эдийн засгийн удирдлагын менежер
2003 онд Шинжлэх ухааны академи- Улс төрийн ухааны доктор
ОХУ-ын Батлан хамгаалах, аюулгүй байдал, эрхзүйн академийн профессор
Ажилласан байдал:
1985-1987 онд Дорноговь аймгийн Цагдан сэргийлэх хэлтэст Байцаагч
1987-1989 онд Ховд аймгийн АДХГЗ-ны дэргэдэх хууль зүйн арбитрын хэлтэст Ахлах мэргэжилтэн, дарга
1990-1993 онд Ховд аймгийн шүүх, Шүүхийн гишүүн
1993-2000 онд “Алтай интернэйшнл” ХХК-ий Ерөнхий захирал
1998-2006 онд Монголын Ардчилсан Социалист Оюутны Холбооны Ерөнхийлөгч
2000-2008 онд Нийслэлийн Хан-Уул дүүргийн засаг дарга, Байгаль орчны Яамны Төрийн нарийн бичгийн дарга
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
Монгол Улсын Их Хурлын Нутгийн удирдлагын дэд хорооны дарга,
Монгол Улсын Их Хурлын Ази номхон далайн бүс нутгийн орнуудын парламентын бүлгийн дарга
Монгол Улсын Их Хурлын Монгол-Бельгийн парламентын бүлгийн дарга
2013-2017 онд Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч
2017 оноос Уул уурхай,хүнд үйлдвэрийн дэд сайд
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ГАНБОЛДЫН НАНДИНЖАРГАЛ
Боловсрол:
1996 онд Нийслэлийн нэгдүгээр дунд сургууль
2003 онд ОХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн Бизнесийн ухааны магистр
2010 онд Сингапурын “Ли Куань Ю” институтийг Төрийн захиргааны удирдлага чиглэлээр мэргэшсэн.
Ажлын тушлага:
2003-2010 онд Монгол банкны Мөнгөний бодлого судалгааны газарт эдийн засагч
2010-2013 онд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
2013 онд Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын орлогч дарга
2013-2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
2014-2015 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнсний бодлогын хэрэгжилтийнг зохицуулах газрын дарга
2015-2016 онд “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирлын багт Төслийн захирал
2016 оны 9 дүгээр сараас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
Өнөөдөр | 1647 |
Өчигдөр | 5176 |
Нийт | 3878690 |