ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА


       Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь Мэдээллийн технологийн үйлчилгээ /Windows 10 программ хангамжийн тусгай зөвшөөрөл/ нийлүүлэх тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер нь Монгол Улсын цахим тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулагдаж байгаа тул тендерт оролцогч нь Цахим худалдан авах ажиллагааны систем www.tender.gov.mn-д өөрийн аж ахуйн нэгжийн хувийн нууцлалын кодоор нэвтрэн, тендерийн материалаа электрон хэлбэрт /Adobe PDF/ шилжүүлж, цахим хэлбэрээр илгээнэ.

Үнийн санал ирүүлэх бараа, үйлчилгээний техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг тендерийн баримт бичигт хавсаргасан болно.

Тендерийн үнийн саналыг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14:00 цаг-аас өмнө Төрийн цахим худалдан авах ажиллагааны системд цахимаар ирүүлнэ.

Нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14:30 цаг -т Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 204 тоот өрөөнд тендерт оролцогчдын үнийн саналыг нээнэ.

 

Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар холбогдож тодруулна уу.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2 давхрын 204 тоот өрөө, Утас: 260864

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 4261
Өчигдөр 5176
Нийт 3881304