Хүнд үйлдвэр


Үнэт металл, эрдэнийн чулуугаар эдлэл хийх үйлдвэрлэл эрхлэх, Төмөрлөг боловсруулах, машины үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход бүрдүүлэх материал

 

Тусгай зөвшөөрөл хүсэгч дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
  1. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурьдах
  2. Тусгай зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
  3. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
  4. Тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогоос шалтгаалан хуульд заасан бусад баримт бичиг;

Тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж:

  1. Үнэт металл, эрдэнийн чулуугаар эдлэл хийх үйлдвэрлэл эрхлэх 800,000.0-2,000,000.0 төгрөг
  2. Төмөрлөг боловсруулах, машины үйлдвэрлэл эрхлэх 200,000.0-500,000.0 төгрөг

Бусад:

  1. Дансны дугаар: 2611016627, Улаанбаатар банк , Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс
  2. Гүйлгээний утга: Тэмдэгтийн хураамж
  3. Гэрчилгээний үнэ: 5,000.0 төгрөгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн сан дахь 900018403 тоот дансанд тушаана.

Мэдээлэл өгөх мэргэжилтэн: УУХҮЯ-ны ХҮБГ-ын МБМХҮХ-ын Мэргэжилтэн: Ц. Оюунбаатар, утас: 62-264181

Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хавсаргах баримтын жагсаалт батлах тухай - Үзэх

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 419
Өчигдөр 1833
Нийт 473888