ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ


 

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

(Сонгон шалгаруулалт дахин явуулах тухай)

Тендер шалгаруулалтын нэр: Монгол Улсын ОҮИТБС-ын 2018 оны нэгдсэн тайлан боловсруулах ажил


Тендер шалгаруулалтын дугаар:

Санхүүжилтийн эх үүсвэр: Улсын төсөв

Нийт төсөвт өртөг:229,410,000 

Хаа-ны мөрдөх журам:Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журам

Цахим тендер эсэх:Хялбаршуулсан цахим

Гадаад этгээд оролцох эсэх:Тийм

 

1. Олборлох үйлдвэрлэлийн засаглалыг сайжруулах төслийн ажлын алба нь Монгол Улсын ОҮИТБС-ын 2018 оны нэгдсэн тайлан боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. 


2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь хоёр үндсэн бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ:

 

  • ОҮИТБС-ын олон талт ажлын хэсгийн шийдвэр гаргах үйл явцад зориулж Монгол Улсын 2018 оны нэгтгэл тайлангийн цар хүрээг тодорхойлох судалгаа хийх;
  • ОҮИТБС-ын стандарт болон энэ ажлын даалгаврын 3-т заасны дагуу Монгол Улсын ОҮИТБС-ын 2018оны нэгтгэл тайланг боловсруулах;


3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлон дараах мэдээллийг ирүүлнэ.

 

Хараат бус хянагч нэгтгэгч нь гадаад, дотоодын аудитын компаниудын түншлэл (консорциум) байж болох бөгөөөд дараах шаардлагыг хангасан байна:

  • Хэрэв түншлэл байгуулсан бол түүнд багтаж буй гадаадын аудитын компани, түүний аудиторууд нь ямар чиг үүрэгтэй, ямар оролцоотой байхыг тусгаж, Монгол Улсад зохион байгуулагдах уулзалт, сургалт, ОҮИТБС-ын Ажлын хэсэг болон Үндэсний зөвлөлийн хуралд заавал биечлэн оролцох үүрэг хүлээсэн байх.
  • Багийн гишүүд нь Монгол Улсын олборлох салбар, төсвийн орлого, татвар, төлбөр, гаальтай холбоотой хууль эрх зүйн орчны өндөр мэдлэгтэй, тайлан гаргах, дүгнэлт  гаргуулах, аудит хийлгэх асуудлаар Засгийн газар, агентлаг, эрх бүхий байгууллагаас гарган мөрдүүлж байгаа журам, заавар, маягт, тайлан, бусад мэдээллийн талаар бүрэн мэдлэгтэй байна.
  • Нягтлан бодохын мэргэжлээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн удирдагчтай  (олон нийтийн эрх бүхий нягтлан бодогч, мэргэшсэн нягтлан бодогч, эсхүл мэргэшсэн нягтлан бодогчтой адил түвшний ур чадвартай) болох нь нотлогдсон байх;
  • Олон улсын Нягтлан бодогчдын холбоонд харьяалагдах нягтлан бодохын байгууллагын мэргэшсэн гишүүн нягтлан бодогчтой байна. Компани нь шаардлага хангасан ажилтнуудтай байх хийгээд үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх чадавхтай байна;
  • ОҮИТБС-ын мэдлэгтэй, энэ чиглэлээр өмнө нь тайлангийн нэгтгэл болон баталгаажуулалт хийж байсан туршлагатай байх нь давуу тал ч, заавал шаардахгүй;
  • Хэрэв түншлэл байгуулсан бол түүнд орж буй дотоодын аудитын компани нь Монгол Улсын Сангийн яамнаас авсан аудит хийх тусгай зөвшөөрөлтэй байх ёстой. Оролцох сонирхлоо илэрхийлэхдээ тусгай зөвшөөрлийн хуулбарыг хавсралтаар заавал ирүүлнэ;
  • Хэрвээ түншлэл хэлбэрээр оролцож байгаа бол Сонирхлоо илэрхийлэхдээ Түншлэл (Консерциум) байгуулсан тухай нотлох баримтын хуулбарыг заавал ирүүлнэ. Хэрэв өөрийн салбар, эсхүл охин компанитай хамтран гүйцэтгэх бол хамтран хэрэгжүүлэх тухай нотолгоог заавал ирүүлнэ;
  • Энэхүү ажлыг чанартай, хараат бус байдлаар явуулах үүднээс Хараат бус хянагч-нэгтгэгч нь тендерийн саналдаа бодит болон болзошгүй ашиг сонирхлын зөрчил, түүнээс яаж зайлсхийх боломжтой талаарх мэдээллийг нэмж тусгах шаардлагатай. Үүнд, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн компаниудын санхүүгийн нэгдсэн тайланд сүүлийн 3 жил аудит хийсэн бол ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж үзэх бөгөөд хэрэв сонгогдож энэ ажлыг хийхээр болбол хэрхэн хараат бус ажиллах талаар холбогдох тайлбар, танилцуулгыг заавал ирүүлнэ.

 

4. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь гадаад, дотоодын аудитын компаниудын түншлэл (консорциум) байж болно.

5. Сонирхсон этгээд мэдүүлгээwww.tender.gov.mnсайтаар дамжуулан 2019 оны 07 -р сарын 22-ны өдрийн 12 цаг 00минутаас өмнө ирүүлнэ үү.

 

Утас: 976-11-70110525 , Факс: 976-70110155
Имэйл хаяг: eiti.secretariat.mn@gmail.com
Веб сайт: http://www.eitimongolia.mn/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр
Өчигдөр 2997
Нийт 3382532