Газрын тос, геологи, уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр гадаадын их, дээд сургуульд тэтэглэгтэй суралцуулах уралдаант шалгаруулалтад оролцогчдыг сонгон шалгаруулах зар


Газрын тос, геологи, уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр гадаад, дотоодын их дээд сургуульд суралцах хүсэлтэй иргэдийг уралдаант шалгаруулалтанд оролцохыг урьж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Ашигт малтмал, газрын тосны газар хамтран уралдаант шалгаруулалтыг зохион байгуулж, гадаадыних дээд сургуульд бакалавр, магистр,дотоодын их дээд сургуульд бакалаврын зэргийн оюутнуудадсургалтын тэтгэлэг олгоно.

Сонгон шалгаруулалтыг Засгийн Газрын 2013 оны 291 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын засгийн газраас гэрээлэгч компаниудтай байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу компаниудаас олгодог сургалтын урамшууллын  хөрөнгөөр суралцах иргэдийг сонгон шалгаруулах, хөрөнгийг зарцуулах журам”-ын дагуу зохион байгуулна.

Сонгон шалгаруулалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаман дээр зохион байгуулна.

-          Бүртгэл: 2019оны 7 дугаар сарын 18, 19-ны өдрүүдэд 10.00-17.00цагийн хооронд

-          Шалгаруулалт:2019оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 10.00 цагтэхэлнэ.

2019 оны хичээлийн жилийн сургалтын тэтгэлэгт хамрагдах сонирхолтой дотоодын их дээд сургуульд суралцагчид бүртгүүлэхээр ирэхдээ доорх бичиг баримтыг бүрдүүлж ирнэ:

o   Газрын тос, геологи, уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн чиглэлийн мэргэжлээр их, дээд сургуульд суралцаж байгааг болон голч дүнг гэрчлэх сургуулийн тодорхойлолт /голч дүн 3.0-с дээш байх/,

o   Боловсролын гэрчилгээний хуулбарууд  /Эх хувийг хуулбарын хамт/

o   Иргэний үнэмлэх /Эх хувийг хуулбарын хамт/

o   Сонгон шалгаруулалтанд орох хүсэлт /өргөдөл/

o   Оюутны үнэмлэх  эсвэл батламж /Эх хувийг хуулбарын хамт/

o   Нэг хувь цээж зураг

Гадаадад бакалавр, магистрт суралцах сонгон шалгаруулалтад оролцох иргэддээрх бичиг баримтууд дээр нэмж:

o   Газрын тосны салбарын болон суралцах чиглэл, мэргэжлийнхээ талаар англи хэл дээр өөрийн бичсэн 1500-2000 үгтэй эссэ

Гадаадад магистрт суралцах иргэд дээрхи баримт бичгүүд дээр нэмж:

o   Бакалаврын диплом /Газрын тос, геологи, уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн чиглэлийн мэргэжил эзэмшсэн/

o   Суралцахаар сонгосон улсынхаа сургалтын стандартыг хангах хэмжээнд гадаад хэлийг эзэмшсэнийг нотлох баримт бичиг

o   Нийгмийн даатгалын дэвтэр /сүүлийн 2 жил баталгаажсан байх/

o   Ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт

o   Оршин суугаа газрын баг, хорооны засаг даргын тодорхойлолт

Харилцах утас:  263963 /АМГТГ/

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:  Legalinfo.mn, Засгийн газрын 2013 оны 291дүгээр тогтоолынхавсралт журамтай танилцана уу.

 

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ




ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 306
Өчигдөр 4877
Нийт 3239821