Геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн арга хэмжээнд урьж байна


Монгол Улсад Геологийн салбар1939 онд Ардын сайд  нарын зөвлөлийн 38 дугаар хуралдаанаар Үйлдвэр, барилгын яамны харьяанд бие даасан аж ахуйн тооцоотойгоор уурхай, ашигт малтмалын трестийг байгуулснаар эхэлсэн түүхтэй.

Геологийн албаны 80 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны А/10 дугаар тушаалаар ой тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах 6 дэд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Иймд эрхэм геологчид Та бүхнийг холбогдохарга хэмжээнд идэвхитэй оролцохыг уриалж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дэд ажлын хэсгийн нарийн бичгийн дарга нартай болон 51-264883 дугаарын утсаар холбоо барьж авах боломжтой.

Эрдэс баялгийн салбарт ажиллаж, үр шимийг нь хүртэж байгаа хэн бүхнийг хандив өргөж оролцохыг хүсье.

Хандивын данс: 1165119297

Банк: Голомт банк

Данс эзэмшигч: Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо  

 

Ерөнхий төлөвлөгөөтэй танилцах бол энд дарж үзнэ үү. 

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ




ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 3152
Өчигдөр 3931
Нийт 3140202