Сайд Д.Сумъяабазар Канад Улсын Бритиш Колумб мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав


Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр /2018.09.27/ Канад Улсын Бритиш Колумб мужийн Эрчим хүч, уул уурхай, газрын тосны нөөцийн яамны Том төслүүдийн зөвшөөрөл хариуцсан газрын дарга Андрю Ролло болон тус яамны Эрүүл мэнд, аюулгүй байдал, зөвшөөрөл олгох салбарын бүсийн асуудал хариуцсан захирал Катерин Парсонс нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад мөн  Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд  Дэвид Спрул, Канад Улсын Элчин сайдын яамны Элчин зөвлөх, Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Брюс Стийн, СЕСМИМ төслийн Монгол дахь захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Вит Симениюк нарын хүмүүс байлцав.

       Сайд Д.Сумъяабазар Бритиш Колумб мужаас Монгол Улсад ирж, СЕСМИМ төсөлтэй хамтран уул уурхайн салбар дахь тусгай зөвшөөрлийн засаглал, эрх зүйн зохицуулалт, институтийн бүтэц, уялдаа холбоо, хэрэгжилтийн туршлагаас танилцуулах сургалт явуулсан төлөөлөгчдөд талархал илэрхийлэв. Мөн уулзалтын үеэр цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Элчин сайд  Дэвид Спрулсайд Д.Сумъяабазарыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, дээрх сургалт семинарыг зохион байгуулахад Монгол Улсын  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны оролцоо чухал үүрэгтэй байсныг онцлон хэлэв. 

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр
Өчигдөр 1797
Нийт 2204982