Газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрөл олгоход бүрдүүлэх бичиг баримт


1.  Импортлох тусгай зөвшөөрөл хүсэгч нь дараах бичиг баримтуудыг бүрдүүлж ирүүлнэ. 

Үүнд:

  •  Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2-т заасан тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлт, тусгай зөвшөөрөл хүсэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
  •  Холбогдох мэргэжлийн холбооны гишүүн хуулийн этгээд болохыг нотлох баримт,
  • Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэгчтэй байгуулсан гэрээ, гарал үүслийн гэрчилгээ /орчуулгын хамт/, 
  • Өөрийн эзэмшлийн агуулахын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ,
  • Бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл,
  • Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон агуулахын бүртгэлийн гэрчилгээ,
  • Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тухайн агуулахад гаргасан техник, технологийн дүгнэлт,
  •  Хуулийн этгээдийн дүрэм /хамгийн сүүлийн байдлаар улсын бүртгэлийн байгууллагаар баталгаажуулсан байна/,
  • Завсрын бүтээгдэхүүн /БТКУС-ын 27.10.12 90, 27.10.19 90, 27.10.20 90 г.м/ импортлох тохиолдолд газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл, 
  • Бусад бичиг баримт /хуульд заасан үндэслэлээр/.

  2. Бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь дараах бичиг баримтуудыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2-т заасан тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлт, тусгай зөвшөөрөл хүсэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
  •  Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
  •  Агуулахын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, эсхүл хүчин төгөлдөр түрээсийн гэрээ,
  • Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон агуулахын бүртгэлийн гэрчилгээ,
  • Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тухайн агуулахад гаргасан техник, технологийн дүгнэлт,
  • Холбогдох мэргэжлийн холбооны гишүүн хуулийн этгээд болохыг нотлох баримт,
  • Хуулийн этгээдийн дүрэм /хамгийн сүүлийн байдлаар улсын бүртгэлийн байгууллагаар баталгаажуулсан байна/,
  • Бусад бичиг баримт /хуульд заасан үндэслэлээр/.

3. Жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь дараах бичиг баримтуудыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2-т заасан тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлт, тусгай зөвшөөрөл хүсэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
  • Холбогдох мэргэжлийн холбооны гишүүн хуулийн этгээд болохыг нотлох баримт,
  • Түгээх станцын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, эсхүл түгээх станцын хүчин төгөлдөр түрээсийн гэрээ,
  • Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон бүртгэлийн гэрчилгээ,
  • Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тухайн агуулахад гаргасан техник, технологийн дүгнэлт,
  • Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-т заасан бичиг баримт,
  • Шатдаг хийг баллоноор жижиглэнгийн худалдаа эрхлэгчийн хувьд:
  • Баллон хадгалах завсрын агуулахын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, эсхүл хүчин төгөлдөр түрээсийн гэрээ,
  • Онцгой байдлын  газраас олгосон галын аюулгүй байдлын зөвшөөрөл,
  •   Мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон ажлын байрны дүгнэлт,
  • Шатдаг хийн нийлүүлэгчтэй байгуулсан гэрээ /бөөний худалдааны тусгай зөвшөөрөл эзэмшигч бол шаардлагагүй/,
  • Бусад бичиг баримт /хуульд заасан үндэслэлээр/

 

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА СУНГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад дараах бичиг баримтуудыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

  • Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлт,
  • Холбогдох хууль болон энэхүү журмаар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байсан талаарх газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт,
  • Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
  • Түрээсийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд хүчин төгөлдөр түрээсийн гэрээ,
  • Тусгай зөвшөөрлийн төрлөөс хамаарч дараах нэмэлт бичиг баримтыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
  • Импортлох тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэгчтэй байгуулсан гэрээ, энэхүү журмын 4.1.4 - 4.1.6-д заасан бичиг баримт,
  • Бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тухайн агуулахадгаргасан техник, технологийн дүгнэлт, агуулахын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, эсхүл эдгээрийн хүчин төгөлдөр түрээсийн гэрээ,
  • Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад техник, технологийн дүгнэлт, түгээх станцын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, эсхүл хүчин төгөлдөр түрээсийн гэрээ,
  •    Шатдаг хийн жижиглэнгийн худалдаа /баллоноор/ эрхлэх тусгай зөвшөөрөл сунгуулахад энэхүү журмын 4.3.7-д заасан бичиг баримт. 

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ




ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 1661
Өчигдөр 3639
Нийт 1326721