“Хариуцлагатай бичил уурхай” сэдэвт шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны болзол


Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл хамтран “ Хариуцлагатай бичил уурхай” сэдэвт шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийн дунд 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн 2 сарын хугацаатай зарлаж байна.

Уралдааны зорилго: 

Ø  Бичил уурхайн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй бичил уурхайн байгууллагууд (нөхөрлөл, хоршоо, бүртгэгдээгүй нөхөрлөл), тэдгээрийн сайн туршлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх;

Ø  Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам, бичил уурхайн аюулгүй байдлын дүрэм, байгаль орчны нөхөн сэргээлтийн аргачлалыг дагаж мөрдөхийн ач холбогдлыг ойлгуулах, хууль зөрчигсдөд хүлээлгэх хариуцлагыг таниулах;

Уралдааны сэдвийн агуулга:

§  Бичил уурхай дахь хүний эрх, жендерийн асуудал

§  Бичил уурхай дахь хүүхэд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт

§  Бичил уурхайн байгаль орчны нөхөн сэргээлт

§  Бичил уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй

§  Бичил уурхайчдын нийгмийн хамгаалал, эрүүл мэнд

§  Мөнгөн усны далд хэрэглээ, мөнгөн усыг орлуулах технологийн шийдэл

§  Бичил уурхайн холбогдох хууль, журмын хэрэгжилт

§  Бичил уурхайгаар олборлосон ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээ (алт, жонш, волфрам, өнгөт чулууны борлуулалт)

§  Орон нутгийн нийгэм эдийн засагт оруулж буй хувь нэмэр

§  Бичил уурхайн байгууллагын сайн туршлага, амжилт

§  Бичил уурхайн шударга олборлолт, эко алт

§  Бичил уурхайгаар олборлосон ашигт малтмалын худалдааны өнөөгийн байдал гэж

Тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт:

Ø  “Хариуцлагатай бичил уурхай ” сэдвийн хүрээнд судалгаа, баримтад тулгуурлан Монголын бичил уурхайн талаар нийтлэл, нэвтрүүлэг байх;

Ø  Уралдааны зорилгод нийцсэн, олон нийтийн ойлголт хандлагыг төлөвшүүлэхэд нэмэр болохуйц, таниулан сурталчилсан, орон нутгийн  зүгээс санаачлан хэрэгжүүлж болох арга хэмжээ, гарц шийдлүүдэд сэдэл өгөх, шийдвэр гаргагчдад нөлөөлөхүйц байх; 

Ø  Хариуцлагатай сэтгүүл зүйн зарчим, нийтлэг үүрэг, ёс зүйд нийцсэн байх; 

Ø  Уралдаанд ирүүлэх бүтээлүүд нь асуудал хөндсөн, шинэлэг, олон нийтийн анхаарал татахуйц сонирхолтой хэлбэрээр, мэргэжлийн түвшинд бэлтгэсэн сонин болон мэдээллийн цахим хуудсын нийтлэл, телевизийн нэвтрүүлэг байх; 

Ø Бүтээлийг 2017 оны 10 дугаар сарын 05-аас 2017 оны 12 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд телевиз, сонин, мэдээллийн цахим хуудаст нийтэлж, нэвтрүүлсэн байх; (тухайн хэвлэл, мэдээллийн байгууллагын бодлого, төлөвлөгөөтэй уялдаатайгаар энэ сэдвээр ойр ойрхон нийтлэл, нэвтрүүлэг гаргах боломжгүй тохиолдолд 2017 оны 8 дугаар сарын 1-ээс хойш нийтэд түгээсэн нийтлэл, нэвтрүүлгийг уралдаанд ирүүлж болно)

Ø  Хөндөж буй асуудал нь хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенцэд нийцсэн, нэр томьёог зөв хэрэглэсэн байх

Ø  Нийтлэл нь A2 форматын 1/4 – 1/2 дээш хэмжээтэй, телевизийн нэвтрүүлэг нь 7-10 минутын хугацаатай, ашигласан материалын эх сурвалжийг ишлэлд тодорхой дурдсан байх;

Ø  Нийтлэлийг тухайн сонин, цахим хуудасны дугаарын хамт файл болон хэвлэмэл хэлбэрээр, нэвтрүүлгийг DVD-д хуулж авчрах бөгөөд нийтэлж, нэвтрүүлснийг нотлох байгууллагын тодорхойлолтыг хавсарган ирүүлэх;

Ø  Уралдаанд ирүүлэх нийтлэл, нэвтрүүлгийн хүртээмжтэй байдлыг харгалзан үзэх бөгөөд олон нийтийн сүлжээг ашиглан давхар нийтэлж, нэвтрүүлсэн, хүртээмжтэй байдал, давтамж зэргийг давуу тал гэж үзнэ.

Зохион байгуулалт:

Ø  Тухайн нэвтрүүлэг, нийтлэлээр дэвшүүлсэн санаа болон дүгнэлт нь зохиогчийн хувийн үзэл бодол бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөлбайр суурийг илэрхийлэхгүй болохыг тухайн бүтээлд тодорхой дурдсан байх;

 

Уралдаанд ирүүлсэн нийтлэл, нэвтрүүлгүүдийг буцаахгүй бөгөөд шалгарсан бүтээлийг цаашид олон нийтэд сурталчлах үйл ажиллагаанд ашиглах болно;

Бүтээл хүлээн авах сүүлийн хугацаа:  2017 оны 12 дүгээр сарын 05-ны өдрийн 15:00 цаг хүртэл Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн байранд хүлээн авна.

Шагналын сан:

Уралдаанд ирүүлсэн бүтээлээс төрөл тус бүрт гурван бүтээл шалгаруулна.

1. Телевизийн нэвтрүүлэг:

Нэгдүгээр байр: Өргөмжлөл, 1,300,000 төгрөг

Хоёрдугаар байр: Өргөмжлөл, 900,000 төгрөг

Гуравдугаар байр: Өргөмжлөл, 700,000 төгрөг

2. Сонин болон мэдээллийн цахим хуудсын нийтлэл:

Нэгдүгээр байр: Өргөмжлөл, 900,000 төгрөг

Хоёрдугаар байр: Өргөмжлөл, 700,000 төгрөг

Гуравдугаар байр: Өргөмжлөл, 500,000 төгрөг

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл:

М.Мөнхчимэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хэвлэл мэдээллийн алба

Цахим хаяг: Munkhchimegm03@gmail.com, Утас: 99089666

 

Ц. Тансагмаа, ШХА-ийн Тогтвортой бичил уурхай төслийн мэргэжилтэн       

Цахим хаяг: tansagmaa.tsog@sam.mn, утас: 99109723

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 984
Өчигдөр 3290
Нийт 793862