“Нэн түрүүнд ХАБ-2017” бага хурал, үзэсгэлэн ирэх сарын 11-12-нд болно


Хөдөлмөрийн эрүүл мэнд, Аюулгүй байдлын үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж буй Нэн түрүүнд ХАБ-2017 Бага хурал өмнө тавьсан зорилгоо биелүүлж, үр дүнд хүрэхийн тулд нийгмийн түншүүдийн идэвхитэй оролцоо, санхүүгийн дэмжлэг, хамтын ажиллагаа чухал байдаг.

Нэн түрүүнд ХАБ-2017 Бага хурлыг ХАБЭА-н үндэсний арга хэмжээ болгож, бага хурлын санхүүжилтийн тодорхой хэсгийг Үйлдвэрлэлийн осол, Мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас гаргахаар Гурван талт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооноос шийдвэрлэсэн боловч, зардал  батлагдах, олгох явц удаашралтай байна.

Нэн түрүүнд ХАБ-2017 Бага хурал зохион байгуулах хугацааны хувьд үүссэн нөхцөл байдлын талаар Үндэсний Гурван талт ХАБЭА-н Хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд албан захидлаар хандсан бөгөөд Нэн түрүүнд ХАБ-2017 Бага хурлын Зохион Байгуулах Хорооноос 2017 оны 4-р сарын 11, 12-ны өдөр байхаар товлон хойшлуулсан болно.

Бид ХАБЭА-н асуудлыг хамтран хэлэлцэх оролцогч талуудад хүндэтгэлтэй хандаж байгаагаа илэрхийлж Нэн түрүүнд ХАБ-2017 Бага хурлын товыг тодорхой шалтгаанаар хойшлуулж байгаадаа хүлцэл өчиж байна.

Нэн түрүүнд ХАБ-2017 Бага хурал нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн Менежмент-Тогтвортой хөгжил” уриан дээр зохион байгуулагдаж, ХАБЭА-н асуудлаар шинэ, шинэлэг мэдээлэлтэй танилцах, тэргүүн туршлагаас суралцаж, тулгамдсан асуудлыг тодорхойлон гаргаж, шийдвэрлэх арга замыг хамтдаа төлөвлөх болно.  

НЭН ТҮРҮҮНД ХАБ-2017 БАГА ХУРЛЫН

ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО 

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ



Өнөөдөр 74
Өчигдөр 2458
Нийт 228374