Монголын хөрөнгийн бирж Торонтогийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллахаар боллоо


 
Канадын Торонто хотноо болсон Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-ны чуулга уулзалтын үеэр Монголын төлөөлөгчдийг Торонтогийн хөрөнгийн биржийн Олон улсын бизнесийн хөгжлийн газрын захирал Роберт Петерман, Үнэт цаасны зах зээлийн газрын захирал Унгад Чадда нар хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтад Монгол Улсыг төлөөлж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, УИХ-ын гишүүн А.Ундраа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогт, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай болон бусад төлөөлөгчид оролцов. 
 
Уулзалтын үр дүнд МХБ болон Торонтогийн хөрөнгийн бирж давхар бүртгэлийн үйл ажиллагааг эхлүүлэх чиглэлд хамтран ажиллахаар болжээ. Манай улсын хувьд Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар давхар бүртгэлийн үйл ажиллагаа эхлүүлэх хууль эрхзүйн орчин нээгдсэн хэдий ч, өнөөдрийн байдлаар энэхүү боломжийг ашигласан хувьцаат компани байхгүй байна. 
 
Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Erdene Resource Development Corporation”, “South Gobi Resources”, “Turquoise Hill Resources” зэрэг 11 компани бий аж. Дээрх хамтын ажиллагаа эхэлснээр эдгээр компаниудыг МХБ-д давхар бүртгэн, дотоодын хөрөнгө оруулагчдад үнэт цаасыг санал болгох бүрэн боломжтой юм.  
 
Торонтогийн хөрөнгийн бирж нь зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийд 9-р байрт бичигддэг томоохон бирж юм. Тус бирж дээр нийт 3,278 бүртгэлтэй компани байгаагаас ихэнхи нь уул уурхай, газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд байдаг байна.  2015 онд Торонтогийн хөрөнгийн биржээр дамжуулан нийт 57.7 тэрбум канад долларын санхүүжилт босгосон байдаг.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ



Өнөөдөр 45
Өчигдөр 2612
Нийт 355439