ЭРДЭС БАЯЛГИЙН ОРЛОГООР ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИНЭ УРИАН ДОР “MONGOLIA MINING 2021” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА


 
Дэлхийд тэргүүлэх техник, технологитой танилцах, нэвтрүүлэх, олон улсын сайн туршлагаас хуваалцах, хөрөнгө оруулалт татах боломжийг олгодог салбарын хөгжилд ач холбогдол бүхий “Mongolia mining 2021” олон улсын уул уурхайн үзэсгэлэн энэ сарын 22-оос 24-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.  
Тус арга хэмжээг УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын Техник технологийн хэлтсийн дарга Ч.Цогтбаатар нээж хэлсэн үгэндээ цар тахлын амаргүй цаг үед “Mongolia mining 2021” үзэсгэлэн зохион байгуулагдаж байгааг онцлоод үзэсгэлэнгийн үр дүнд салбарын хөгжлийг хурдасгах дэвшилтэт техник, технологи, ноу-хау нэвтэрч, хөрөнгө оруулалтын шинэ боломжууд нээгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.
 
Мөн тэрээр, Төрөөс уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт баримтлах бодлого сэдвээр илтгэл тавьж, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтын хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. 
 
 
10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэнд салбарт шинэ техник, технологи нэвтрүүлэгч дэлхийд нэр хүнд бүхий томоохон гигантууд, Монголд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд, Монгол дахь Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газрууд зэрэг салбарын төлөөллүүд өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна.
 

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО

" frameborder="0" allowfullscreen>

ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 459
Өчигдөр 3858
Нийт 8059015