“ХҮНДЭТ ЖУУХ”-ААР ШАГНАВ


Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсад газрын тосны салбар үүсэж хөгжсөний түүхт 80 жилийн ойг тохиолдуулан уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлэн МЕРИТ төслийн захирал Женнифер Адамс, төслийн Монгол дахь захирал Р.Алтангэрэл, төслийн орон нутаг хариуцсан менежер Ч.Сэлэнгэ нарыг яамны “ХҮНДЭТ ЖУУХ”-аар шагнасныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гардуулан өглөө.

Канад Улсын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр 2016 оноос эхлэн хэрэгжиж буй “Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах МЕРИТ төсөл” нь  олборлох үйлдвэрлэлийн салбарын менежментийг сайжруулах, бүсийн болон орон нутгийн түвшний төрийн байгууллагууд болон олборлох үйлдвэрлэлийн салбарын нөлөөлөлд өртсөн оролцогч талуудын хамтын ажиллагаа, харилцааг сайжруулах, олборлох салбарын нийгэм, эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай нягт хамтран ажиллаж ирсэн.

Энэ хүрээнд хоёр тал “Зүүн бүсийн аймгуудын уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын бодлого, хууль тогтоомж, түүний хэрэгжилт”-ийн талаарх сургалт, хэлэлцүүлэг, “Эрдэс баялаг эмэгтэйчүүд” чуулга уулзалт III, “Газрын тосны баялаг, нөөцийн үнэлгээ менежмент систем”, “Газрын тосны амьдралын мөчлөг” болон Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын жендэр хариуцсан ажилтнуудын сургалтыг хамтран амжилттай зохион байгуулсан ба Уул уурхай салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо “Гайхамшигт 50 жишиг өөрчилсөн түүх” номыг хэвлүүлэн нийтэд сурталчлан ажилласан.

Мөн тус төсөл нь Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Төрөөс газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахад дэмжлэг үзүүлэн салбарын хууль тогтоомж, гарын авлага товхимлыг Монгол, Англи хэлээр хэвлүүлсэн болно.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО

" frameborder="0" allowfullscreen>

ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр
Өчигдөр 5094
Нийт 7951139