УУРХАЙН АЖИЛЧДЫН ЭЭЛЖ СОЛИХ ТУХАЙ


КОВИДГҮЙ ЗУНЫ ТӨЛӨӨ ХАМТДАА

Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс болон  Өмнөговь аймгийн онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаагаар уурхайн ажилчдын ээлж солилтыг зогсоож, уурхайн ажилчдыг вакцинжуулах ажлын бэлтгэлийг хангаж, дархлаажуулалтыг эрчимжүүлсэн.

Уул уурхайн салбарын гол нэрийн бүтээгдэхүүнийг экспортлогч томоохон 25 аж ахуйн нэгжийн нийт ажилчдын 76 хувь буюу 33644 ажилчдыг дархлаажуулалтын 1 дүгээр тунд, 55 хувь буюу 24203 ажилчдыг 2 дугаар тунд нэгдсэн зохион байгуулалттайгаар хамруулаад байна. Вакцины хангалт хэвийн байх тохиолдолд эдгээр компанийн нийт ажилчдыг вакцины бүрэн тунд хамруулж дуусгах болно.

Улсын онцгой комиссын 18 дугаар хурлын тэмдэглэлийн 3.1 заалт болон Улсын онцгой комиссын даргын 46 дугаар тушаалаар баталсан “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах журам”-ын дагуу уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн туслан гүйцэтгэгчид,  ханган нийлүүлэгчид, засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, тээврийн гэрээт аж ахуйн нэгжүүдийн ажилчдын ээлж солих ажлыг 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлүүлж байна.

Өмнөговь болон Дорноговь аймгуудад уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд ээлж солих тухай хүсэлтээ ээлжинд гарах болон ээлжээс буух ажилчдын судалгаа/Хавсралт 1/-ны хамт Улсын онцгой комисс/УОК/-ын шуурхай штабд хүргүүлж, хувийг Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын алба/ГХУУХҮУА/-ны Шуурхай штабын цахим хаяг/erdenetsetseg@mmhi.gov.mn/-аарилгээнэ. ГХУУХҮУА-ны Шуурхай штабаас ээлж солихыг нь зөвшөөрсөн аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг    УОК-ын Шуурхай штабд хүргүүлснээр тухайн аж ахуйн нэгжийн хүсэлт хянагдаж, зөвшөөрөл олгогдоно. УОК-ын Шуурхай штабаас Цагдаагийн ерөнхий газарт зөвшөөрлийг хүргүүлж, нийслэл, орон нутгийн постуудад мэдэгдсэн даруй аж ахуйн нэгжүүд ээлжинд гарах болон ээлжээс буух ажилчдын тээвэрлэлтийг хийж эхлэх болно.

Бусад аймаг, орон нутагт уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд тухайн орон нутгийнхаа Онцгой комиссоос тавьж буй  шаардлага, мөн  “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах журам”-д заасан шаардлагуудыг хангаж, ажилчдынхаа ээлжийг солих боллоо.

Ээлж сольсон тухай мэдээллийг хугацаа алдалгүй ГХУУХҮУА-ны Шуурхай штабын цахим хаягаар Хавсралт 2 маягтын дагуу мэдээллэхийг мэдэгдэж байна.

Нийслэл болон орон нутагт амьдарч буй иргэдийг вакцины 1 ба 2 дугаар тунд харьяалал харгалзахгүйгээр хамруулж байгаа тул та бүхэн ажилчдаа вакцинд хамруулах талаар санал санаачлагатай байж, тэдний дархлаажуулалтыг дэмжих, халдвараас хамгаалах, халдваргүйжүүлэлт, хамгаалалтын дэглэмийг чанд сахихыг анхааруулж байна.

Жич: Өмнөговь болон Дорноговь аймгуудад үйл ажиллагаа эрхэлж буй уурхайнуудын туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч, засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, тээврийн гэрээт аж ахуйн нэгжүүд нь толгой компаниараа дамжуулан нэгдсэн журмаар хүсэлтээ илгээнэ.

 

УОК-ын шийдвэрүүд, судалгаа, мэдээллийн маягтуудыг хавсаргав.

Хавсралт 1 татаж авах: https://we.tl/t-Zbna3EJFao

Хавсралт 2 татаж авах: https://we.tl/t-beQfJvvymj

 

ГАМШГААС ХАМГААЛАХ УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН                                       УЛСЫН АЛБАНЫ ШУУРХАЙ ШТАБ

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО

" frameborder="0" allowfullscreen>

ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 641
Өчигдөр 3858
Нийт 8059197