ЭЭЛЖИНД ГАРАХ АЖИЛЧДЫГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАХ ТУХАЙ


           Ээлжинд гарах ажилчдын PCR шинжилгээнд хамрагдах хуваарийн саналыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт хүргүүлээд байна. 01 дүгээр сарын 16-ны өдөр уурхайн ажилчдын PCR шинжилгээг авах 15 цэг ажиллахаар боллоо.  Шинжилгээ авах цэгүүд тухайн өдрийн 09:00-13:00, 14:00-17:00 цагт ажиллана.

            Шинжилгээ авах цэгүүдийн хаягийг тодорхой болгож ирүүлмэгц шинжилгээ өгөх хуваарийг мэдээллэх болно.  Аж ахуйн нэгжүүд шинжилгээ өгч ээлжинд гарах ажилчдыг хариуцах албан тушаалтнаа томилж,  тэдний регистр болон холбоо барих утасны дугаар бүхий бүртгэлийг хийлгэж, тухайн өдөртөө багтаан Гамшгаас хамгаалах Шуурхай штабын цахим хаяг/erdenetsetseg@mmhi.gov.mn/-аарирүүлнэ.

            Шинжилгээний төлбөрийн хэмжээг тогтоосон шийдвэр хараахан гараагүй байх тул дараагийн мэдээлэлд мэдэгдэх болно.

https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1610037369574       

  ГАМШГААС ХАМГААЛАХ УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН УЛСЫН АЛБАНЫ ШУУРХАЙ ШТАБ

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 3694
Өчигдөр 7265
Нийт 6782124