Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэхүү нөхцөл байдалтай уялдуулан тус яам нь геологи,уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын үйл ажиллагааг доголдуулахгүй хэвийн явуулах, экспортын бүтээгдэхүүний биет хэмжээг бууруулахгүй, өвөлжилтийн бэлэн байдлыг хангах, салбарын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тогтвортой хэвийн хэмжээнд хадгалах зорилгоор Улсын Онцгой комисс болон Засгийн газрын хуралдаанд аж ахуйн нэгжүүдэд тулгамдсан асуудлуудыг танилцуулан шийдвэрлүүлэн ажиллаж байна. Үүнд:
Дээрх тогтоол, шийдвэр, тогтоосон дэглэмийн хүрээнд сэлбэг хэрэгсэл, техник, тоног төхөөрөмж, тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, газрын тосны бүтээгдэхүүн, хүнс, бараа материалын тээвэрлэлт, түгээлтийг хийх тодорхой зохицуулалтыг хийгээд байна.
Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасантай холбогдуулан ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдийн ажилтан, албан хаагчдын ээлж солих, шилжилт хөдөлгөөн, халдваргүйжүүлэлт, ариутгал, шинжилгээ оношилгооны талаар холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагуудад танилцуулж байна.
Иймд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ хугацаанд байгууллага болон харьяа байгууллагуудад цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэлт, ариутгалыг тогтмол хийж, эрсдлээс сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг зөвлөж байна.
УУЛ УУРХАЙ ХҮНД, ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
ГАМШГААС ХАМГААЛАХ УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН УЛСЫН АЛБА
Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гаргасан тогтоол, шийдвэрийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны цахим хуудас (http://mmhi.gov.mn/)-аас харна уу.
Холбоо барих:Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны Шуурхай штабын 51-263010, 51-265702, 98983046 утсаар холбогдож мэдээлэл авна уу.
Өнөөдөр | 1531 |
Өчигдөр | 5120 |
Нийт | 6463387 |