ГАЗРЫН ТОСНЫ ОЛБОРЛОЛТ, ЭКСПОРТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН ЯВАГДАЖ БАЙНА


УУХҮЯ-аас Ковид-19 цар тахлын шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан газрын тосны бүтээгдэхүүн импортлогч, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч, газрын тос экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй 2020 оны 11 сарын 12-ны өдөр цахим шуурхай хуралдааныг зохион байгууллаа. Хуралдаанд 18 аж ахуйн нэгж оролцож үүсээд байгаа нөхцөл байдал, тулгарч буй хүндрэл, бэрхшээлтэй асуудал, шийдвэрлэх арга замын талаар саналаа илэрхийлсэн.

Газрын тосны олборлолт, экспортын үйл ажиллагаа, газрын тосны бүтээгдэхүүн импортлогч, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч ААН-үүдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.  Автобензин 30 хоногийн нөөцтэй, дизель түлшний нөөц бага байгаа ба ОХУ-аас ачилт хийгдэж, замд явж байгаа болохыг мэдэгдлээ.

Мөн Улсын Онцгой Комиссын шийдвэрт газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг саадгүй нэвтрүүлнэ гэж заасан боловч холбогдох хяналт шалгалтын байгууллагуудын албан тушаалтнууд шингэрүүлсэн шатдаг хийн тээвэрлэлт, түгээлт дээр хориглох Улаанбаатар хотоос гаргахгүй байх зэрэг асуудал гарч буй тул өвлийн улиралтай холбоотой орон нутаг, гэр хороолол, зуслангийн бүсэд шингэрүүлсэн шатдаг хийн халаалт бүхий барилга, хувийн орон сууц бүхий хэрэглэгчдэд өндөржүүлсэн бэлэн байдлын үед шатдаг хийн түгээлтийг саадгүй нэвтрүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхийг хүслээ. Аж ахуйн нэгжүүдээс гаргасан дээрх саналуудыг Улсын Онцгой комисст уламжилж холбогдох шийдвэрийг гаргуулахаар цахим хурлаар зөвшилцсөн юм.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 1732
Өчигдөр 4170
Нийт 5990790