ЗАХИАЛАГЧИЙН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ


ЗАХИАЛАГЧИЙН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

                                                   

Огноо: 2020 оны  10 дугаар сарын 09-ний өдөр

 

 

ЗАХИАЛАГЧ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

НИЙТ ТӨСӨВТ ӨРТӨГ:

37,017,073.30 ₮

ХЭРЭГЖИХ ХУГАЦАА:

2020.10.20-2021.12.15

ХАА-НЫ МӨРДӨХ ЖУРАМ:

Харьцуулалтын арга

ЗАРЛАГДСАН ОГНОО:

2020.10.09

 

            Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь “Монголын далд уурхайн музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төв /Хэнтий, Батноров сум, Бэрх тосгон/” төсөл, арга хэмжээний газрын доор малталт, нэвтрэлтийн ажил гүйцэтгэх гэрээт ажилд захиалагчийн хяналт хэрэгжүүлэх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Сонирхсон этгээд үнийн саналын хамт дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

  1. Хуулийн этгээд болон хувь хүмүүсээс бүрдсэн баг үнийн санал ирүүлж болно.

                        - Хуулийн этгээд нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

- Хувь хүмүүсээс бүрдсэн баг нь гишүүдийн мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар.

  1. Далд уурхайн малталт, нэвтрэлтийн ажил гүйцэтгэж байсан, далд уурхайн техник эдийн засгийн үндэслэл боловсруулж байсан туршлагыг нотлох баримт бичиг;
  2. Үйлчилгээг үзүүлэх хугацааны нарийвчилсан график, ажиллах хүчний ажлын хуваарь;
  3. Хяналт хэрэгжүүлэх багийн удирдагч болон багийн гишүүдийн ажлын туршлага, чадварыг нотлох бичиг баримт (нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ажилд томилсон тушаал, гүйцэтгэсэн ажлын жагсаалт гэх мэт).

Захиалагчийн хяналт хэрэгжүүлэх үйлчилгээний ажлын даалгаврыг УУХҮЯ-аас 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дотор авна.

            Үнийн санал ирүүлэхтэй холбоотой нэмэлт мэдээллийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11 цаг 00 минут хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 304 тоот өрөөнд 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11 цаг 00 минутын дотор ирүүлнэ үү.

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Засгийн газрын 2 дугаар байр, Нэгдсэн Үндэстний гудамж 5/2, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 304 тоот өрөө.

Утас: 51-260631           

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр
Өчигдөр 2809
Нийт 5825514