УУХҮ-ийн сайд Г.Ёндон БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа.


УУХҮ-ийн сайд Г.Ёндон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УУХҮ-ийн сайд Г.Ёндон Монгол Улс БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай, энэ утгаараа Монгол Улстай харилцах харилцаанд чухал байр суурийг эзэлдэг, ялангуяа уул уурхайн салбарын хамтын ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэдгийг тэмдэглэлээ.

Мөн Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарц”түр журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хилийн боомтын нэвтрэх гарцыг нэмэгдүүлэх, Монгол жолооч нарыг хонуулах эсвэл шалган нэвтрүүлэх ажиллагааг хурдасгах тал дээр дэмжин ажиллахыг Элчин сайдаас хүслээ. Элчин сайд Цай Вэньруй энэ хүсэлтийг төвдөө яаралтай уламжилна гээд уул уурхайн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүхий л хүчээ дайчлан ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр
Өчигдөр 5192
Нийт 5345597