БЭРХИЙН ДАЛД УУРХАЙН МУЗЕЙН АЖИЛ 2020.06.18-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ


 
       Уул уурхайн салбарын 100 жилийн ойгоор буюу 2022 онд ашиглалтад орох Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төвийн ажил 2020.06.18-ны өдөр эхэлнэ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын багцад 2020-2021 онд нийт 5.0 тэрбум төгрөг төсөвлөснөөс 2020 онд 3.2 тэрбум төгрөг батлагдсан.
Уг батлагдсан төсвийн хүрээнд Төрийн худалдан авах ажиллагааны газраас Далд уурхайн малталт нэвтрэлт, музейн гадна шугам сүлжээ, сургалт судалгааны төвийн барилгын засвар өргөтгөл, шинэчлэлийн ажил, өргөх машины барилга угсралт, засварын ажил болон түүнийг суурилуулах, тоног төхөөрөмж нийлүүлэх худалдан авах ажиллагааг зохион байгуулсан. Эдгээр ажлуудаас эхний ээлжинд өргөх машины барилга угсралт, засварын ажил болон түүнийг суурилуулах, тоног төхөөрөмж нийлүүлэх ажилд шалгарсан “Хос болор” ХХК, “Монэнергео” ХХК-тай УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгууллаа. Үлдэж буй худалдан авах ажиллагаа /далд уурхайн малталт нэвтрэлт, музейн гадна шугам сүлжээ, сургалт судалгааны төвийн барилгын засвар өргөтгөл, шинэчлэлийн ажил/-ны нээлттэй тендер сонгон шалгаруулалт 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дуусч, шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагуудтай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам гэрээ байгуулна.
Сонгон шалгаруулалтад шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагуудыг УУХҮЯ-ны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хүнд үйлдвэрийн хэлтсийн дарга, Төслийн удирдах хорооны дэд дарга С.Сүхбат хүлээн авч уулзаж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зураг төсөл болон гэрээнд заасан хуваарийн дагуу чанартай гүйцэтгэж ажиллахыг чиглэл болголоо. Гэрээ ёсоор 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болж улсын комисст хүлээлгэн өгнө.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 1011
Өчигдөр 4898
Нийт 5113380