УУЛ УУРХАЙН ОЛБОРЛОЛТ, БОЛОВСРУУЛАЛТААС ҮҮСЭХ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ, ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, СЭРГЭЭН АШИГЛАХ, УСТГАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА


 
 

          Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/87 дугаар тушаалаар уул уурхайн олборлолт, боловсруулалтаас үүсэх хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах журмыг баталж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4797 дугаарт бүртгэсэн.

Уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүсэх хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, бүртгэх, тайлагнах үйл ажиллагаа болон тэдгээр үйл ажиллагаанаас хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэхэд журмын зорилго оршино.

Харин цацраг идэвхт хог хаягдлыг цуглуулах, савлах, түр байршуулах, тээвэрлэх, устгах, дахин боловсруулах, хадгалахтай холбогдсон үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулахгүй.

 

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 1348
Өчигдөр 4898
Нийт 5113717