ДИЗЕЛИЙН ТҮЛШ 160 ТӨГРӨГ, АИ-95 АВТОБЕНЗИН


200 ТӨГРӨГ, АИ-92 АВТОБЕНЗИН 80-100 ТӨГРӨГӨӨР БУУРЛАА

Өнөөдөр АМГТГ-аас шатахууны үнийн бууралтын талаар мэдээлэл хийлээ.

Шатахууны жижиглэн борлуулалтын үнийн талаар:

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсантай уялдан шатахууны импортын хил үнэ 2020 оны 1 сард хамгийн оргил үе буюу 630-646 ам.доллар/тн байсан бол 2020 оны 5 дугаар сард шатахууны хил үнэ өмнөх сартай харьцуулахад 98-158 ам.доллараар буурсан байна.

ОХУ-ын “Роснефть” компаниас манай улсад нийлүүлж буй хил үнэ буурсантай холбогдуулан шатахууны худалдаа эрхлэгч компаниуд 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн А-80 автобензин 30 төгрөгөөр, Аи-92 автобензин 45-95 төгрөгөөр, дизелийн түлш 0-120 төгрөгөөр, 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс А-80 автобензин 300 төгрөгөөр, Аи-92 автобензин 300 төгрөгөөр, дизелийн түлш 190-310 төгрөгөөр, 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөсА-80 автобензин 50 төгрөгөөр, Аи-92 автобензин 80-100 төгрөгөөр, Аи-95 автобензин 200 төгрөгөөр, дизелийн түлш 160 төгрөг буюу нийт дүнгээр А-80 автобензин 380 төгрөг, Аи-92 автобензин 475 төгрөг, Аи-95 автобензин 440 төгрөг, дизелийн түлш 590 төгрөгөөр тус тус буурч өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт жижиглэнгийн борлуулалтын дундаж үнэ: А-80 автобензин-1350 төгрөг, Аи-92 автобензин - 1360 төгрөг, Аи-95 автобензин 1800 төгрөг, дизелийн түлш - 1990 төгрөг байна.

Дэлхийн газрын тосны үнийн талаар:

2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн арилжаагаар “Брент” төрлийн газрын тосны үнэ 35,77 ам.доллар/баррель ханштайгаар худалдаалагдаж байгаа ньөнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад 17,5хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2020 он гарсаар газрын тосны үнэ 50 гаруй хувиар унасан нь дэлхий дахинд “COVID-19”-ийн цар тахалтай холбоотой хөл хорио, хилийн хориг зэрэг байдлаас үүдэн газрын тосны эрэлт буурахад нөлөөлсөн. 2020 оны 4 дүгээр сард ОПЕК+ орнууд өдрийн олборлолтоо 2020 оны 5-р сарын 01 өдрөөс эхлэн 11 гаруй сая баррелиар бууруулах шийдвэр гаргасан болон зарим томоохон улс орнууд хоригийн горимоо цуцалсан нь “Брент” төрлийн газрын тосны үнэ өсөхөд нөлөөлөв.

Шатахууны импортын талаар:

Улсын хэмжээнд 2020.01.01-2020.05.19-нийхугацаанднийт 355,5 мянга гаруй тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлогдсон байна.

Шатахууны нөөц, үлдэгдлийн талаар:

Монгол улсын Засгийн газрын 2019 оны 409 дүгээр тогтоолын дагуу шатахуун импортлогч 22 аж ахуйн нэгжүүд 133,0 мянган тонны хэмжээний газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг бүрдүүлж байна.

2020 оны5 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 39 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 61, Аи-92 автобензин 33, дизелийн түлш 40, ТС-1 онгоцны түлш 8 хоногийн нөөцтэй байна.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 1314
Өчигдөр 4898
Нийт 5113683