ШИНГЭРҮҮЛСЭН НҮҮРС-УСТӨРӨГЧИЙН ХИЙ БУЮУ ШИНГЭРҮҮЛСЭН ШАТДАГ ХИЙН ДҮРЭМ /Төсөл/


Манай улсын шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор Шингэрүүлсэн шатдаг хийн түлшний салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шингэрүүлсэн шатдаг хийг хадгалах, тээвэрлэх болон түгээх үйл ажиллагааны үеийн аюулгүй ажиллагааг хангахтай холбоотой харилцааг зохицуулах эрх зүйн баримт бичгийг баталж, мөрдүүлэх шаардлага бий болж байна.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн а/57, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн а/149 дугаар тушаалаар байгуулагдсан холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг Шингэрүүлсэн шатдаг хийн талаарх АНУ-ын NFPA-58 дүрмийн орчуулгад тулгуурлан, Монгол орны цаг уур, ахуйн соёлын онцлогт тохируулан, дүрмийн төслийг боловсруулаад байна.

Холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд та бүхнийг тус дүрмийн төсөлд саналаа ирүүлэхийг хүсье. Саналыг УУХҮЯ-ны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт бичгээр болон davaabayar@mmhi.gov.mnхаягаар ирүүлэх боломжтой. Холбогдох утас: 264181


Та сэтгэгдэл бичихийн тулд өөрийн facebook эрхээрээ нэвтрэн орсон байх шаардлагатай!


МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ




ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 5304
Өчигдөр 3690
Нийт 3774807