“Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн хэрэгжилтэд санал авч байна


Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, салбарт мөрдөгдөж буй аюулгүй ажиллагааны дүрмүүдийг шинэчлэх, олон улсын жишигт нийцүүлэх ажлын хүрээнд УУХҮ-ийн сайдын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/68 дугаар тушаалаар байгуулагдсан “Ил уурхайн аюулгүй  ажиллагааны дүрэм”-ийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.

Уг ажлын хэсгээс одоо мөрдөгдөж буй “Ил уурхайн аюулгүй  ажиллагааны дүрэм”-ийн хэрэгжилтийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч дүрмийн зүйл заалтуудыг бодит байдалд нийцүүлэн өөрчлөн, шинэчлэхээр нээлттэй САНАЛ  авч байна.  Та бүхэн дүрмийн талаар тодорхой саналыг 264056 утсаар болон amartuul@mmhi.gov.mn цахим хаягаар өгөх ба бичгээр ирүүлнэ үү.


Та сэтгэгдэл бичихийн тулд өөрийн facebook эрхээрээ нэвтрэн орсон байх шаардлагатай!


МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ




ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 475
Өчигдөр 4639
Нийт 1747838